2011-03-14

С. Сүхбаатарын нэрэмжил барилдаан Наранбулагт зохиогдоно.


Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Монгол түмнээ “УРАН ГАРАА ДЭВЭЭТ хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын заан Санжжавын Сүхбаатар агсаны нэрэмжит үндэсний бөрийн барилдаан 2007 оноос хойш 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Уг барилдаан нь тойргийн журмаар явагддаг ба түрүүлсэн залуу бөхөд сумын заан цол , үзүүрэлсэн залуу бөхөд сумын начин цол олгодогоороо аймаг, сумын хэмжээнд чансаа өндөрт тооцогддог байна.

 Жич:
2007 онд Наранбулаг сумын залуу бөх Чүлсийн Баттогтох түрүүлж сумын заан цол
2008 онд Наранбулаг сумын залуу бөх Цэндсүрэнгийн Хосбаяр түрүүлж сумын заан цол
2009-2010 онд Өлгий сумын харъяат сумын заан Дүгэржавын Балжинням түүлсэн байна.

Зааны хүндэтгэлийн барилдааны бай шагналыг сумын бөхийн холбоо, уяачдын холбоо, зааны ар гэр, ахан дүүс нь шагнадаг байна. Түрүүлсэн бөхийн бай шагналыг Тугтан овгийн Цэвээний Чулуун хувиасаа жил бүр шагнадаг. Уран барилдааны шагналыг Баргад овгийн Дамбын Мандал 100000 төгрөгөөр гэх мэт шагнадаг.

2010 оны үйл ажиллагаа хүсэлтийн дагуу Ховд сумд болсон бөгөөд 2007, 2008, 2009, 2011 оны арга хэмжээ нь Наранбулаг сумд болж байгаагаараа онцлог юм.
2011 үйл ажиллагаа нь 03 сарын 17-ны 10 цагт эхлэн 18-ны өдөр хаалтын үйл ажиллагаа  Наранбулаг сумын төвд болно. Энэ оноос эхлэн Азрага, Их нас гэсэн 2 насны хурдан морьны уралдааныг явуулах юм байна.




2 comments:

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!