2011-04-18

Наранбулаг сумын ахлах сургууль




Наранбулаг сумын сургууль анх 1948 онд Тариалан сумын харъяанд Хайстын шилд Урчуудын бэлчир гэдэг газар 2 багш 26 сурагчтай байгуулагдсан 1949 онд Хөшөөт гэдэг газар шилжин байрлаж, Хөшөөтийн бага сургууль нэртэй ажиллаж байжээ. 1952 онд Наранбулаг сум байгуулагдахад тус сургууль Наранбулаг суманд шилжин ирж суурьшсан байна. Сургуулийн анхны захирлаар Согсоо, багшаар Лүүвээ, нярваар Ц. Гэжид, тогоочоор х. Жанчив, хичээлийн эрхлэгчээр Охиндоо, пионерийн удирдагчаар Б. Цэрэн нар ажилласан байна.

                                


        1966-1967 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль, 1989-1990 хичээлийн жилээс 10 жилийн дунд сургууль болсон боловч зах зээлд жилжсэн эхний жилүүдэд сурагчдын тоо буурсны улмаас дахин 8 жилийн дунд сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байв.


        2010-2011 оны хичээлийн жилээс БСШУЯ-ны стандартыг биелүүлэн 10 жилийн ахлах сургууль болов. Наранбулаг сумын үе үеийн хүүхэд багачууд тус сургуулиас боловсрол олж, дараагийн шатны сургуулиудад шилжин суралцаж, үндэсний боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж ирлээ. 1970-1980-аад оны эхэн үед тус сургуулийн материаллаг бааз бэхжиж 75-нь хүүхдийн дотуур байр, 320 хүүхдийн хичээлийн байр, биеийн тамирийн заал, 1985 онд 100 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орж, олон анги кабинетыг тохижуулан сургалтаа эрчилтэй явуулж байв. 1983 оноос мал аж ахуй, газар тариалан, оёдол, цайны газар, мужаан зэрэг салбаруудыг эрхлэж, малын тоог 1200-д хүргэж, жилд 2 га-д төмс, хүнсний ногоо, 5 га-д үр тариа тарьж 18-20 тн ногоо хураан авч, сургуулийн хүүхдийн хоолонд бэлтгэж байв.


Хайстын шилд 10 байр, хар тэрэмсийн рашаан амралтын дэргэд амралтын 2 байр барьж, багш сурагчдаа амрааж байв. Тус сургууль багш, сурагчдын тоо, материаллаг бааз, аж ахуйн тохижилтоороо аймгийн хэмжээнд томоохон сургуулийн хэмжээнд хүрч ажиллаж байсан юм. 1948-1966 онуудад бага сургууль байх үеийн захирлаар М. Согсоо, Г. Бизъяа, А. Хонгио, П. Божоо, Дагварэнцэн нар ажиллаж байсан байна.


1966-2011 хичээлийн жилд сургуулийн захирлаар Б. Жимбэ, Ж. Очирхүүү, Б. Палам, Ш. Цэдэв, Дамбийжав, Б. Цэгмэд, Г. Ринзаан, С. Батсүх, Д. Мандал нар ажиллаж байв. Дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр Охиндоо, Ж. Мидэр, Ганбат, М. Оонио, Д. Болд, Д. Мандал, А. Амар, Санжжав, Ц. Молотов, Ш. Жаргал, Б. Сонинпил, Т. Цэзэн, Ж. Пүрэвжав, Ж. Наранцэцэг нар ажилласан. 1948-1963 оны хооронд Б. Буяннасан, Н. Лүүвээ, Н. Гээпил, П. Данжоо, Дунгаа, Лхагваа, Б. Чулуун, П. Балсанжав, Ш. Тожгон, Б. Цэрэн, Ж. Очирхүү, Б. Сайжрах, Буянтогтох нарын ахмад багш нар ажиллаж байв.                                     

1970-1980 оны үед Ж. Түдэв, А. Булган, Буянтогтох, Зина, П. Хөххүү, Б. Тойруул, Дондов, Дандар, Чанзаа, Р. Дээшин, Н. Норолхой, Д. Хорлоо, Б. Санхүү, М. Нүрдээ, Ж. Сэнгдорж, Д. Отгонбаяр, Л. Орших, Ж. Отгонбаяр, М. Баяраа, Баянсан, Баяртогтох, Аюуш, С. Мягмаржав, Насантогтох, Ч. Бумаа, Мягмар, Чимэд, Цогт-Очир, Цэвэлмаа, Бямбаа, Алгаа, О. Түмэндэмбэрэл, З. Оюундэлгэр, Н. Нүрзэд, Д. Зузаа, Ш. Самбуудорж, Ж. Пэрэнлэй, Б. Отгонхүү, П. Хүрэлбаатар, нарын багш ихээхэн идэвх чармайлт гаргаж ажиллаж байсан юм. Эдгээр ахмад хүмүүсээрээ бид бүхэн бахархаж байдаг юм. Наранбулаг сумын бага, дунд, сургууль байх үед төгсөгчид, ажиллаж байсан хамт олны дотроос Монгол улсын гавъяат тамирчин 1, спортын мастер 4, Монгол улсын аварга, залуу аварга малчин 5, ардын боловсролын тэргүүний ажилтан 4, Аймгийн тэргүүний багш 3, Улсын олимпиадын аварга 2, сумын тэргүүний багш 10 төрөн гарсан байна.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!