2011-04-20

Сумын төр захиргааны байгууллагын хөгжил

                                          Наранбулаг сумын ЗДТГ, ИТХ газар
         1952 онд тус сум байгуулагдах үед Монгол улсын сонгуулийн шинэ системийн дагуу Улсын Их Хурлын сонгож, орон нутагт айтаг, сумын хөдөлмөрчдийн депутатуудыг сонгон ХДХ-аас сумын гүйцэтгэх захиргааг сонгож байгуулдаг болсон үе байлаа.

Иймд энэ журмын дагуу Наранбулаг сумын хөдөлмөрчдийн депутатуудын хурлыг сонгон уг хурлын анхдугаар чуулганаар сумын гүйцэтгэх захиргааг сонгосон байна.

Сумын анхдугаар чуулганаар сумын гүйцэтгэх захиргааны даргаар Тэссумын харъяат Жамъян, орлогч даргаар Ш. Төмөрпүрэв, нарийн бичгийн даргаар Ж. Ядмаа нарыг баталсан байна.гэвч сумын даргаар томилогдсон Жамъян биеэр ирж ажиллах боломжгүй болсон тул багийн даргаар ажиллаж байсан Б. Дамбыг шууд томилон ажиллуулжээ. Сумын даргааг сонгогдсон Жамъян нь хожим 1954-55 онд дахин ирж ажиллажээ.

Мөн энэ үед аймгийн намын хорооны товчооны 8 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас намын үүрийн нарийн бичгийгн даргаар С. Лосолыг томилсон боловч биеийн эрүүл мэндийн байдлаас ажиллах бололцоогүй болсон тулнамын хорооны товчоонй 11 дүгээр сарын 10-ны өдрийн 70/145-р тогтоолоор Б. Жулдайг томилон ажиллуулжээ.

1949 онд улсын ажил албыг залгуулж байсан морин өртөөг халж, авто өртөө байгуулснаар ард иргэдийн нуруун дээр байсан өртөөний хүнд албыг халж,улсын өртөөнд ашиглаж байсан өртөөний адууг сумын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсэн байна.

Наранбулаг сум анх байгуулагдахад Зүүнхангай сумаас 26 адуу, 2 тэмээ, Өндөрхангай сумаас 23 адуу, 4 тэмээ, Туруун сумаас14 адуу, Хяргас сумаас 20 адуу, Өмнөговь сумаас 48 адуу, 10 тэмээ, эдгээр 5 сумааснийт 134 адуу, 16 тэмээ шилжүүлэн өгснөөр өртөөны адууны суурьтавигдаж, улсын 274-р өртөө болсон байна.




Өртөөний адуучнаар Ш. Хүцэс ажиллаж байгаад хожим1959 онд 3 жижиг нэгдэл нийлж, сум нэгдэл бий болсоноор өртөөний адуу, тэмээг нэгдэлд шилжүүлэн өгч, сумын доторх өртөөний албыг нэгдэл хариуцах болжээ.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!