2011-04-18

Зан заншил, амьдралын онцлог




Тус сумын харъяат дөрвөд, баяд, хотон ястнуудын ёс заншил, аж төрөх хэв маяг нь ялгаатай боловч олон зуун жилийн турш нэг нутаг усанд амьдран, хоорондоо худ ураг бололцож, айл саахалт аж төрснөөс тэдгээрийн амьдрал нийтлэг хэв маягтай болсон байгаа ажиглагдаж байна.
Сумын ард иргэд нийтээрээ баяд хийцтэй 6-8 хантай гэрт амьдардаг бөгөөд гэрийн доторх тавилга нь суурин нүүдлийнх гэдгээрээ ялгаатай. Голдуу малчид нүүдлийн байдалд зохицсон хос авдар, хос шүүгээ, хос араг, 1-2 ор зэргээс бүрдэнэ. Байнга нүүдэллэн явдаг тул гэрийн тавилгыг аль болох хөнгөн, авсаархан байдлаар хийж гэрийн тойруулга дэвсгэр, шанаа дэвсгэр хэрэглэх ба зарим айлууд адууны ширийг элдэн адсага дэвсэнэ. Тус сумын дийлэнх өрх нүүдэлчин шинжид оршино. Ихэнх айлууд Тогтохын шилийг дамнан Увс нуураас Хяргас нуур, Шарбүрд нуурын хооронд нүүдэллэх ба Улаан-үзүүр багийнхан Увс нуураас Мянгадын шил хүртэл талдаа 180-230км-т нүүдэлдэг.
Дөрвөд, баяд, хотон ястнууд эрт дээр үеэс нутгийн савдагаа шүтэн уул усаа аргадан хур бороо хүсэж, аврал хишгээ хайрлахыг гуйж овоо тахиж ирсэн уламжлалтай бөгөөд1990 он хүртэл энэ зан үйлийг цөөн хүний хүрээнд нууцаар хийж ирсэн байна.
Баядууд Бор Залаан овоо, Цагаан овоог, Дөрвөдүүд Хүрмийн овоо, Шар толгойн овоо, Гүнбүрдийн овоог тахидаг уламжлалтай, Хотонгууд Хар толгой, Тээлийн боомын Бор үзүүрийн овоог тахина.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!